Миний тухай

“Номгон Санчир” ХХК маань 2019 онд ийнхүү 20 жилийн ойтойгоо золгож байна. Бивээр энэхүү компанийг үүсгэн байгуулж монголын авто тээврийн салбарт 20 дахь жилдээ зүтгэж яваа хүн. Эргээд харахад тоолж хэмжиж барамгүй урт холын аян зам туулж, мянга мянган төгсөгчид маань монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байна. Манай хөдөө орон нутаг дахь салбарын тоо ч нэмэгдсээр, өөрийн байр бүхий, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи стандартыг хангасан сургалтын танхим бүхий орчин бүрдүүлсээр байгаа, бид. Нүд ирмэх мэт өнгөрсөн 20 жилийн дараа унаган нутаг Баянхонгор аймагтаа Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн болж бас ч гэж сонгуульт ажил хийх нөхцөл, боломж, цаг завтай болсон байна. Төрд түмэнд хэрэгтэй хүн байх, үүрэг даалгавар, захиасыг биелүүлэх нь хувь хүнээс их зүйл шаарддаг чухаг хариуцлагатай алба юм. Үргэлж нээлттэй, нийтэд хүртээмжтэй байх шаардлага тулгарсан тул хийж байгаа бүхнээ архивлан үлдээх үүднээс энэхүү вэбсайтыг хөгжүүлэхээр шийдлээ. Нэг үгээр, миний цахим тэмдэглэлийн дэвтэр юмуу даа. Та бүхэн миний цахим тэмдэглэлийн дэвтэрт нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илгээж байхыг урьж байна.