“Бүсгүй зөн сэрэхүй” номноос таалагдсан ишлэлүүдээ түүвэрлэлээ.

“Бүсгүй зөн сэрэхүй” номноос таалагдсан ишлэлүүдээ түүвэрлэлээ.

Үнэхээр турьхан, эмзэг, эмэгтэйлэг ном аж. Бидний тэр бүр ярилцахаас дотогшоо нуугддаг “охидын шивнээ” энэ номонд багтсан байна. Орчуулагч Х.Эрдэнэцэцэг бүсгүйг “Арома хэмнэл”-ээр нь мэдэх юм. Уг номын зохиогч япон бүсгүй, орчуулагч монгол бүсгүй хоёул эмэгтэйлэг ялдам бүсгүйчүүд санагдлаа. Бүсгүй зөн мэдрэмжээ сэрээж аз жаргалтай орчин бүтээх завгүй амьдралын хэмнэл дунд зайлшгүй байх ёстой орон зайн тухай энд өгүүлжээ. Сэтгэл өд шиг хөнгөн яг л номонд өгүүлсэн шиг эрвээхий шиг болсон мэт санагдаж байна.

"Бүсгүй зөн сэрэхүй" номноос:

-Ямар ч нөхцөл байдлыг хүлээн авахад бэлэн сэтгэл бол нэг үгээр хэлбэл эмэгтэй хүний гол үндэс юм. Үндэс л сайн бол өршөөж бас дахин өршөөж, мөн хүлээн зөвшөөрч, долоон өнгөний алинд нь ч хувирахдаа баясан явах билээ.

-Нэг ёсондоо умай нь хэзээ ч эсэргүүцэл хорио үзүүлдэггүй эрхтэн гэдгийг мэдрэх тусам өөрийн эрхгүй нулимс унагамаар ... “Болно оо энд бойжуулаад өгье” гээд хоёр гараа алдлан тосоод тэвэрч угтдаг эрхтэн гэлтэй. Өрөөл нэгнийг хүлээн авч, дотроо бойжуулж өсгөх дуртай “womb умай”-тай “man хүн” бол бүсгүйчүүд бид билээ.

-Бүсгүй хүн гэдэг нар ч юм сар ч юм. Эмэгтэй хүн нар шиг халуун илч гэрлээр уужран тавирч, сар шиг “яг л тэр чигээрээ байж” өршөөл энэрлээр дүүрэн байдаг.

-Өөрийн боломж нөөцөө ашиглан ганцаараа байх цагийг өнгөрөө. Хэн нэгний үнэлэлт дүгнэлт, моод загварт хөл алдалгүй зөвхөн өөрийнхөө төлөө цагаа зориулбал жинхэнэ алжаал тайлагдаж, сэтгэл амгалан болно.

-Өөрийгөө хүлээн зөвшөөрч халуун дулаанаар угтах үг, эргэн дүгнэх ухаарлын үг, эргэн тойрноо улам илүү хайрлах үг, өөрийгөө өршөөн энэрэх үг, бусдыг уучлах үгсийг байн байн бэх уралдуулан буулгаж байгаарай.

-Хөхтөн амьтан болох хүмүүн бид орой болонгуут нэгнээ сэтгэл зүрхнээсээ ойлголцдог, хамт байж харанхуйн дунд бие сэтгэлээрээ нэгдэн хайрлалцаж, түүнээс амьдралын их хүч энерги авч цэнэглэгдэх амин чухал шаардлагатай. 
-Ягаан өнгө бол эмэгтэй хүнийг уян зөөлөн болгож бүсгүй хүн гэдгийг нь тод мэдрүүлдэг юм. Амьдралынхаа аль нэг хэсэгтээ ягаан өнгийг ухаалаг мэдрэмжтэйгээр хэрэглээд үзээрэй.

-Заримдаа эрвээхий болох товчоо дарж, сэтгэлээ бадраан хөглөж өөрийн дотор буй эмэгтэйг гаргаарай. Тэгээд далавчаа дэлгэн нисвэл гарцаагүй уяран хайлж, сэтгэл зүрх бие махбад уужран хөнгөрч, амьдралд өөдрөгөөр урагшлан тэмүүлэх цоо шинэ алхам болно.

-Хүсвэл гэнэн цайлган ариухнаар хүнийг хайрлаад үзээрэй. Уураг тархиараа бодохоо хойш тавиад сэтгэлээ чагнан, анхны мэдрэмждээ өөрийгөө даатгаарай. Нүв нүцгэн өөрийгөө ил гаргаж ирэх тбусам өөрийн тань сэтгэл, сүнс хэрэгтэй байгаа хүнтэйгээ таарах болно.

-Гэрлэлт нь цор ганц нэгэн хүнтэй насан туршдаа толгой холбож, тоонот гэрийг төвхнүүлэх агуу том төслийн ажил юм. Эхнэр, нөхөр хоёр бие биеэ хүндлэн хайрлаж явна гэдэг амьдралыг баяр жаргалтай, баян тансаг байлгах сорилт юм.

Таны эможи

like
1
dislike
0
love
1
funny
3
angry
0
sad
0
wow
0