Баянхонгорын залуус Төвийн бүсийн чуулганд оролцлоо

Баянхонгорын залуус Төвийн бүсийн чуулганд оролцлоо
Баянхонгорын залуус Төвийн бүсийн чуулганд оролцлоо
Баянхонгорын залуус Төвийн бүсийн чуулганд оролцлоо

Ардчилсан нам 206 мянган гишүүнтэй. Шинэ залуу үеийнхэн улс төрийн идэвхитэй, хүчтэй давалгаалан орж ирж байгаа улс төрийн шинэ үе тохиож байгаа билээ. Наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд “Шинэ давалгаа” Төвийн бүсийн чуулган болж байна. Баянхонгорын залуус чуулганд хамгийн ирц өндөртэй оролцож байгаа талаар өчигдөр нээлтийн үеэр онцолж байв. Нутгийн АН-ын ҮБХ-ны нийт 15 гишүүдийн төлөөлөл болж УИХ-ын гишүүн Д.Ганбат, аймгийн АЭХ-ны тэргүүн А.Адьяасүрэн, ҮБХ-ны гишүүн Б.Мөнхгэрэл нар залуусаа зорин очиж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүссэн. Чуулганы үеэр залуус шинэ соргог мэдээллээр тархиа цэнэглэж, мэтгэлцээн өрнүүлж, урлаг, спортоор өрсөлдөн бүтээлч өдрүүдийг өнгөрүүлж байна. Газар газрын залуус харилцан туршлага солилцож, нөхөрлөх боломж олгосон зохион байгуулагчдад онцгойлон талархал илэрхийлье.

Зургуудыг эндээс үзээрэй

Таны эможи

like
3
dislike
0
love
2
funny
0
angry
1
sad
0
wow
2