Гэр бүлсэг Баянхонгорчууд чууллаа

Гэр бүлсэг Баянхонгорчууд чууллаа
Гэр бүлсэг Баянхонгорчууд чууллаа
Гэр бүлсэг Баянхонгорчууд чууллаа
Гэр бүлсэг Баянхонгорчууд чууллаа
Гэр бүлсэг Баянхонгорчууд чууллаа
Гэр бүлсэг Баянхонгорчууд чууллаа
Гэр бүлсэг Баянхонгорчууд чууллаа

Бүсгүйчүүд бид улс төрд хөл тавиад хамгийн түрүүн гэр бүлийн сэдвээс ажлаа эхэлдэг нь бичигдээгүй хууль. Өнгөц харахад энэ нь хөнгөн сэдэв мэт боловч нэг гэр бүлийн амар амгалан байдал нийт улс гэрийн амар амгалан болдог билээ. Өнгөрөгч тавдугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос “Гэр бүлийн тухай хуулийг хамтдаа хэлэлцье” хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлахтай холбогдуулан өөрийн төлөөлж буй бүс нутгийн иргэд, гишүүдийн санал бодлыг энэхүү хуульд тусгах эрхэм зорилго өвөрлөсөн ажил маань тун үр дүнтэй болсон. Эмэгтэйчүүдийн дуу хоолойг уг төсөлд тусгах эргүүлээд хуулийн үзэл санааг иргэдэд сурталчлах гүүр болох нь Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүний хувьд зайлшгүй чухал үүрэг юм. Чуулганд нийт 200 гаруй бүсгүйчүүд оролцож хамтдаа амин чухал сэдвээр нээлттэй илэн далангүй ярилцлага өрнүүлсэн билээ. Иргэд нийгмийн идэвх өндөр, үзэл бодлоо зөв цагтаа илэрхийлж байх нь төртэйгөө харьцах хамгийн зөв гарц. Аливааг өнгөрсөн хойно нь шүүмжилж буруутгах биш урьдчилж санаа бодлоо нэгтгэж байя гэдэгтэй Баянхонгорын бүсгүйчүүд санал нийлсэн нь чухал үзүүлэлт байлаа.

Таны эможи

like
4
dislike
3
love
2
funny
1
angry
3
sad
2
wow
0