TST сургууль 300 оюутанд тэтгэлэг олгоно
“Номгон Санчир” ХХК-ийн “TST” сургууль нь МСҮТ-ийн чиглэлээр 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдахаас гадна 1 жилийн турш суралцах хугацаандаа степэнд авч, 3 дахь сараас цалинтай дадлагад гардаг давуу талтай. 2019-2020 оны хичээлийн жилд нийт 300 оюутан тэтгэлэгтэй суралцуулах юм. Өнөөдөр буюу 9-р сарын 2-ны өдөр “Номгон Санчир” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал А.Адьяасүрэн тус сургуулиар зочилж оюутнуудтай хичээлд суун санал бодлоо солилцлоо. “Хилчин” хотхонд “TST” сургууль байрладаг бөгөөд энэ жил:
- УУЛ УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН МEХАНИК
- ХҮНД МАШИН МEХАНИЗМЫН ОПEРАТОР
- КОМПЬЮТEРЫН ОПEРАТОРЧ
- АВТОМАШИН ЗАСВАРЧИН
- МЭРГЭШСЭН ЖОЛООЧ
- ЦАХИЛГААНЧИН
- ЖОЛООНЫ БАГШ
- ГАГНУУРЧИН
зэрэг зах зээлд эрэлттэй байгаа нийт 8 мэргэжлээр элсэлт авсан байна. Оюутнуудын идэвхи, ирц өндөр байгаа бөгөөд нэмэлт элсэлт 9-р сарын 15-ны өдрийг хүртэл явагдах юм байна.
Таны эможи






