Урам нэмсэн шагнал

Урам нэмсэн шагнал

Миний төрсөн нутаг Баянхонгор аймаг маань Алтангадас одонт Баацагаан сумтай, алдартан, салбар салбрын шилдгүүдийн өлгий нутаг билээ. Нутгийн жаахан охин би 20 жилийн хөдөлмөрөө төрд 2019 онд үнэлүүлж Үндэсний их баяр наадмын өмнөхөн Алтангадас одонгоор энгэрээ мялаасан. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгорын хүү, нутгийн хүү ерөнхийлөгч байх цаг дор энэ нэр хүндтэй шагналыг гардана гэдэг сэтгэл огшим үйл явдал байв. Баянхонгор аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа энэ цаг үед нутаг орондоо ихийг хийж бүтээх дэврүүн хүсэл эрмэлзэл дүүрэн, зах зухаас нь амжуулж яваа билээ. Шагнал гардсан даруйд “Алтангадас” одонт тэргүүн гэж зон олон маань хүндлэн нэрлэхүйд үнэхээр их баярлаж тэднийхээ итгэлийг зүтгэлээр хариулах урам зориг төрж байв. Шагнал чухамдаа хүний урам зоригийг ирлэх билүү гэмээр амьдралд түлхэц өгдөг зүйл ажээ.

Таны эможи

like
5
dislike
1
love
6
funny
0
angry
0
sad
0
wow
2